ГЕГ-ын Хар тамхины хэлтсийн ажилтан тайчих бааранд хар тамхи хэрэглэн, баривчлагджээ

Өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 7-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албанаас тайчих үзүүлбэр үзүүлдэг “SQ”, “STYX” гэх нэртэй баарнуудад шалгалт хийжээ.

Тус шалгалтын үеэр тайчих үзүүлбэр үзүүлдэг охид болон үйлчлүүлэгчдээс хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад хоёр иргэнээс мансууруулах төрлийн бодис илэрч, биеэс нь хураан авчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар мансууруулах бодис хэрэглэсэн хоёр хүний нэг нь Гаалийн ерөнхий газрын Хар тамхины хэлтсийн ажилтан, улсын байцаагч байсан байна.

Similar Posts

One Comment

  1. Хар тамхины хэрэгтэй хар тамхитай тэмцэх хэлтэс нь өөрөө их л холбоо сүлбээтэй байгаа даа. Тэднийг хянах шалгах газар байдаг юм болов уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *