Ч.Өнөрбаяр: Иргэдийн авч байгаа цалин цаас болж хувирлаа

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нь ЗГХЭГ-ын дарга болчихлоо. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гал тогоог барьж байна. Энэ бол буцаад 90 оны нам, төр нэг байдаг тогтолцоо руу Монгол Улс явж буйн илрэл. Ингэж болохгүй ээ.  Д.Амарбаясгалан та Монгол Улсын асуудлыг шийдэх гэж ЗГХЭГ-ын дарга болсон болохоос биш МАН-ыг 2024 онд ялуулахын тулд гэдэг хариуцлагагүй үг хэлж болохгүй.

Эрх баригчид үнийн өсөлтийг шийдэх ажил хийхгүй юм шиг байна. Иргэдийн авч байгаа цалин цаас болж хувирлаа. Та нар өөрчлөөч гэж байна. Бид засаг бариагүй. МАН энэ бүгдийг хийж чадна гээд амлалт өгсөн. Тиймээс МАН иргэдийн орлогыг бодитой нэмэгдүүлэх талаар шийдэл гаргаж ажиллах ёстой.” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *