БШУЯ: Монгол Оросын хамтарсан III сургуулийн шинэ захирлыг томилоогүй
БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр буюу есдүгээр сарын 7-ны өдөр Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонтой хөдөлмөр эрхлэлтийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гаргасан. Тушаалыг гаргахдаа Монгол Улсын холбогдох хуулиуд болон Монгол Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээний тайлан дүгнэлтийг үндэслэл болгосон хэмээн мэдэгдээд буй.
Харин олон нийтийн сүлжээгээр Сангийн сайд асан Б.Болорыг тус сургуулийн захирлаар томилсон гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ асуудлыг БШУЯ-наас тодруулахад “Одоогоор яамнаас тус сургуулийн захирлыг томилох асуудал яригдаагүй, тийм шийдвэр гараагүй” гэв.