Дуучин Жастин Бибер эрүүл мэнддээ анхаарахаар шийдэж аялан тоглолтоо цуцалжээ
Дуучин Жастин Бибер эрүүл мэндийн асуудлын улмаас дэлхий даяар хийх аялан тоглолтоо хойшлуулж буйгаа хэдэн сарын өмнө мэдэгдсэн. Тэгвэл тэрбээр эрүүл мэнддээ анхаарахын тулд тус аялан тоглолтоо бүр мөсөн цуцалсан байна. Эмч нар түүнийг өнгөрсөн зургаадугаар сард Рамсей Хантын синдромоор өвчилсөн гэж оношилсон.
Бибер аялан тоглолтоо цуцалж буйгаа өөрийн Инстаграм хуудас дээрээ “Энэ жилийн эхээр миний нүүрийг саажуулсан Рамсей Хантын синдромтой тэмцэж буйгаа та бүхэнд хэлсэн. Үүний улмаас “Justice” аялан тоглолтын Хойд Америкт болох хэсгийг би гүйцээж чадаагүй. Өнгөрсөн амралтын өдрүүдэд би Бразилд дуулсны дараа маш их ядарснаа мэдэрсэн тул өөрийн эрүүл мэнддээ анхаарах ёстой гэдгийг ухаарлаа. Тийм учраас би аялан тоглолт хийхээс завсарлага авахаар шийдсэн” гэж бичиж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: People
Б.БУЯНДОРЖ