|

Э.Цэндбаатар, З.Шинэчагтага нарын 600 сая төгрөгийн бооцоот халз тулааныг шууд дамжуулахгүй

Боксын дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ Э.Цэндбаатар болон MGL-1 холбооны мастер тулаанч реалити шоуны ялагч, Дэлхийн “One championship” холбооны тамирчин, холимог тулаанч З.Шинэчагтага нарын 600 сая төгрөгийн бооцоот халз тулаан хийх гэж байгаа билээ. Хоёр тамирчин өнөөдөр буюу есдүгээр сарын 8-ны өдөр жингээ үзэж, аль аль нь тулааанд оролцох болзлоо хангалаа.

Халз тулаан есдүгээр сарын 9-ний баасан гарагт буюу маргааш 19.00 цагаас Монгол Бөхийн өргөөнд болно. Тасалбарыг Ticket.mn-ээр худалдааж байгаа бөгөөд дөрвөн цаг үргэлжлэх тулааны тасалбар 60-300 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа аж.

Мөн уг тулааныг ямар нэг телевиз хэвлэл мэдээллийн байгууллагаар шууд дамжуулалт хийхгүй аж. Тулааныг зөвхөн “амьдаар” буюу тасалбар авч бөхийн өргөөнд үзэх боломжтой гэдгийг зохион байгуулагчид мэдээллээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments