Анжелина Жолигийн үүсгэсэн компани Брэд Питтээс 250 сая ам.доллар нэхэмжилж шүүхэд өгчээ

Анжелина Жолигийн үүсгэн байгуулсан компани Брэд Питтээс 250 сая ам.доллар нэхэмжлэн шүүхэд өгсөн байна. Тэрхүү нэхэмжлэл нь хосууд гэр бүл салаагүй байхдаа худалдаж авсан Франц улсад үйл ажиллагаа явуулдаг дарсны үйлдвэртэй холбоотой аж. Page Six” сайт мэдээлснээр тус нэхэмжлэлд Питт Жолитой хийж буй гэрлэлт цуцлах болон хүүхдийн асран хамгаалах эрхийн төлөөх шүүх хурлыг эсэргүүцэж 1300 акр талбай бүхий үйлдвэрийг өөрийн болгох гэж оролдсон гэж бичжээ.

Мөн тэрхүү нэхэмжлэлд салсан хосууд тус талбайд хамтдаа олон сая долларын хөрөнгө оруулсан ч Питт тэрхүү санхүүжилтийг хэрэггүй зүйлд зарцуулсан гэж тусгасан байна. Одоогийн байдлаар Питт энэхүү хэрэг дээр мэдэгдэл хийгээгүй байгаа ч түүнтэй ойрын эх сурвалж “US Weekly” сэтгүүлд хэлэхдээ “Харамсалтайгаар энэ нэхэмжлэл нь нөгөө талын гаргасан үйлдлээс хүмүүсийн анхаарлыг холдуулах гэсэн зорилгоор хуучирсан асуудлуудыг өөрөөр бичиж гаргасан зүйл” гэсэн байна.

Эх усрвалж: US Weekly

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *