Х.Энхжин Монгол Улсдаа тийрэлтэт агаарын хөлгийн анхны эмэгтэй нисгэгч боллоо

Хүннү Эйр ХХК-ийн нисгэгч Х.Энхжин тийрэлтэт хөдөлгүүрт агаарын хөлөг жолоодох эрхийг авсан Монгол Улсын анхны эмэгтэй нисгэгч болжээ. Х.Энхжин нь Монгол Улсын иргэний агаарын тээврийн хөгжлийн түүхэнд 13 дахь эмэгтэй нисгэгч билээ.

Өмнө нь ATR-72 агаарын хөлгийн нисгэгч байсан бол 2022 оны есдүгээр сарын 8-ний билэгт сайн энэ өдөр Е190 маягийн агаарын хөлгөөр анхны бие даасан нислэгээ үйлдсэнээр Монгол Улсдаа тийрэлтэт агаарын хөлгийн анхны эмэгтэй нисгэгч болсныг тус компаниас мэдээллээ.

Тэрбээр өнөөдрийн байдлаар 1,700 орчим цагийн нислэг үйлдээд байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *