BBC: АНУ 2.6 тэрбум долларын тусламжийг Украин улс болон түүний холбоотнуудад үзүүлнэ

АНУ 2.6 тэрбум долларын тусламжийг Украин улс болон түүний холбоотнуудад үзүүлнэ. Үүний 675 сая доллар нь зөвхөн зэр зэвсгийн тусламж юм. Батлан хамгаалахын сайд Ллойд Аустин Герман улсын Рамштейн дахь АНУ-ын агаарын нисэх хүчний баазад тухайн зэр зэвсгийн багцад сум, танк эсэргүүцэх систем, яаралтай түргэн тусламжийн хэрэгсэл гэх мэт зүйлс багтаж байгаа хэмээн өөрийн дор ажиллаж буй албан тушаалтнууддаа танилцуулав.

Мөн тэд 13 тэрбум доллартой тэнцэх хэмжээний цэргийн хүчийг нэмэгдүүлэн ажиллахаа тэдэнд амласан байна. Харин энэ пүрэв гарагт (2022:09:08) АНУ-ын ерөнхийлөгч Байден Украин болон түүний хөрш 18 орнуудад тэдний аюулгүй байдлыг хамгаалахын тулд 2 тэрбум долларын урт хугацааны хөрөнгө оруулалт хийнэ хэмээн мэдэгджээ. Эдгээр улс орнуудад НАТО-ын гишүүн орнууд болон ОХУ-ын түрэмгийлэлд өртөх магадлалтай бусад орнууд хүртэл багтах аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments