Өмнөд Солонгос улс дайны улмаас салсан гэр бүлүүдийг уулзуулах тухай хэлэлцээрийг БНАСАУ-т тавьжээ
Энэ пүрэв гарагт (2022.09.08) Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Юн Сук Ёол 1950-1953 оны хооронд болсон Солонгосын дайны улмаас салсан гэр бүлүүдийг уулзуулах тухай гэрээг өөрийн удирдлага доор хийх саналыг БНАСАУ-д тавьсан байна. 1988 оноос хойш 133.000 Өмнөд Солонгосын иргэд умардад байгаа гэр бүлийнхэнтэйгээ нэгдэхээр бүртгүүлсэн.
Энэ оны наймдугаар сарын байдлаар тэдний 44.000 нь эсэн мэнд байгаа бөгөөд 44% нь 80 настай, 37% нь 90 нас хүрсэн ард иргэд юм. Эдгээр гэр бүлүүдийг уулзуулах хамгийн сүүлийн уулзалт 2018 онд болсон. Харин одоогийн байдлаар БНАСАУ зэр зэвсгээ сайжруулахаар улайран зүтгэж, тэдний хил дамнасан маргаан нь хурцаар өрнөж байгаа гэх мэт эдгээр үйл явдлууд нь БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун энэхүү саналыг хүлээн зөвшөөрөхгүй байх магадлалтай аж.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ