Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг өнөөдөр нээнэ
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 313 километр төмөр замын ажил дуусаж, өнөөдөр нээлтээ хийнэ.
Уг төмөр зам нь Монголын анхны нэгдүгээр зэрэглэлийн буюу хүнд даацын төмөр зам гэдгээрээ онцлогтой. Мөн уулзваргүй, 1,520 мм-ийн царигтай, шилжүүлэн ачих болон ачилтын тус бүр нэг терминалтай байна.
Хоёр өртөө, зургаан зөрлөг бүхий уг төмөр замаар жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэн, экспортын орлогыг 3.4 сая ам.доллароор нэмэгдүүлэх урьдчилсан тооцоололтой байгаа аж.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцоно.
Энэ оны төсвийн тодотголоор 18 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Үүнээс наймдугаар сарын 22-ны байдлаар 13.2 сая тонныг экспортолж, гүйцэтгэл 73.4 хувьтай байгааг салбарын яамнаас нь танилцуулж байв.