Хаан Чарльз 14 улсын төрийн тэргүүнд өргөмжлөгдөнө

Хатан хаан Элизабет таалал төгссөнөөр Их Британийн хаан ширээг түүний хүү, Уэльсийн хунтайж Чарльз залгамжлахаар болж байна. Түүний албан ёсны нэр Гуравдугаар Чарльз Хаан болно.

Олон зуун жил үргэлжилж байсан колоничлолын үр дүнд өнөөдөр Их Британиас гадна өөр 14 улс түүнийг төрийн тэргүүнээрээ залах юм. Эдгээрийг Хамтын Нөхөрлөлийн орнууд гэдэг ба нэрсийг нь дурдвал: Антигуа ба Барбуда, Австрали, Бахамын арлууд, Белиз, Канад, Гренад, Ямайк, Шинэ Зеланд, Папуа Шинэ Гвиней, Сэйнт Киттс ба Невис, Сэйнт Люсиа, Сэйнт Винсент ба Гренадин, Соломоны арлууд, Тувалу ажээ.

Чарльз хаан Хамтын Нөхөрлөлийн орнуудын төрийн тэргүүн болно. Төрийн тэргүүн бэлгэдлийн чанартай, дотоод засаглалын үйл ажиллагаанд нь шууд оролцдоггүй.

Эх сурвалж: Business Insider

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *