Олон нийтийн газар хэрэлдэж, маргасан О.Отгонтөгс нарыг 100 мянган төгрөгөөр торгожээ
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас иргэн О.Отгонтөгс, Ц.Норжинжав, У.Мөнхбаярт Зөрчлийн хэрэг үүсгэж шүүхэд шилжүүлсэн.
Тэгвэл уг хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэн танхайрсан гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус бүрийг нь 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар