АН-ын ЕНБДарга И.Мөнхжаргалд холбогдох шүүх хурал өнөөдөр болно
Өнөөдөр буюу есдүгээр сарын 12-ны өдөр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11:00 цагаас болно.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нь МАН-ын нэр хүндэд халдсан хэмээн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүсгэсэн юм. Өнгөрөгч наймдугаар сарын 17-ны өдөр товлогдоод байсан шүүх хурал МАН-ын төлөөлөл ирээгүй буюу, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ МАН-ын намыг төлөөлж шүүх хуралд оролцох этгээдийг томилох үүргээ биелүүлээгүйгээс болж хойшлоод байсан юм.