Хүчирхийлэл үйлдсэн эмэгтэйг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна
Нэгэн эмэгтэйн биед халдаж, зүй бусаар харьцаж буй бичлэг цахим хуудсуудаар цацагдаад байгаа. Эмэгтэйг тодорхой бус шалтгаанаар олон удаа алгадаж, гар, хөлөө үнсүүлж байгаа хүний эрхийг зөрчсөн эл ноцтой хэргийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Бичлэгт эмэгтэйтэй зүй бусаад харьцаж буй хоёр эмэгтэйн дуу хоолой бичигдсэн бөгөөд эзэн холбогдогчийг олж тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хийж байна.