О.Хангай аваргын цолны мялаалгаар түрүү бөхийг 10 сая төгрөгөөр байлна
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1,024 бөх хүч үзэж О.Хангай түрүүлж Монгол улсын аварга болсон билээ.
Тэгвэл О.Хангай аварга цолны мялаалга маргааш болох бөгөөд цолны мялаалгад түрүүлсэн бөхийг 10 сая, үзүүрлэсэн бөхийг таван сая төгрөгөөр байлна.
Мөн мялаалга наадмын үеэр гурван насны морь уралдуулж, урианхай сурын харваа, хүчит 128 бөхийн барилдаан, “Аваргатай үдэш” үдшийн цэнгүүн, Ховдын брэнд болсон “Тарвас” эвент зохион байгуулах юм байна.