Сурагчдын улирлын амралтыг цуцалж, танхимын болон цахим хичээлээр сургалтыг үргэлжлүүлнэ

ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 29-өөс ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжлэх байсан.

Тэгвэл тус амралтын долоо хоногийг цуцалж энэ хугацаанд теле болон цахим хичээлийг үргэлжлүүлэн явуулах тушаалыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гаргажээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн тушаалд “ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хугацаанд орон нутгийн онцгой комиссын шийдвэрээр хичээл сургалтыг түр зогсоосноос бусад аймаг, сум, тосгон, багт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг танхимын хэлбэрээр нийслэл дэх өмчийн бүх хэлбэрийн сургалтыг теле болон цахим хэлбэрээр тус, тус үргэлжлүүлэн зохион байгуулах”-ыг үүрэг болгожээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *