|

Жүжигчин О.Долгор УДЭТ-ын жүжигчин болжээ

Дэлгэцийн бүтээлүүдээрээ олонд танигдсан жүжигчин О.Долгор Улсын драмын эрдмийн театрын жүжигчин болжээ.

Түүний анхны дүр нь УДЭТ-ын 2022 шинэ уран бүтээл Б.Мөнх-Амьдралын зохиол “Миний аав супер баатар” хүүхдийн жүжигт Шоргоолж хүүгийн найз чийгийн улаан өтний дүрд тогложээ. Ташрамд дурдахад, УДЭТ 2022 оны нэгдүгээр сард долоон жүжигчнээр бүл нэмж байсан. Жүжигчин Б.Эрдэнэцэцэг, Г.Отгонцэцэг, Т.Хулан, Д.Хосбаяр нар театртаа эргэн ирж Д.Мөнх-Од, Н.Ялалт, Б.Бат-Өлзий шинээр театрын босго алхсан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *