Steven Yeun, Riz Ahmed нар түүх бүтээж байна

Оскарын 93 дахь удаагийн наадам 4 дүгээр сарын 25-нд тохиож, нийт 23 номинацид нэр дэвшсэн бүтээл болон уран бүтээлчдийг шалгаруулах гэж байна. 

Кино урлагийн хамгийн том шагнал гардуулах наадамд энэ жил Шилдэг Гол Дүрийн Эрэгтэй Жүжигчин номинаци “түүх бүтээн”, анхаарал илүүтэй татаад байгаа. 

Бидний сайн мэдэх The Walking Dead цувралын Гленний дүрээр танигдсан жүжигчин Steven Yeun Оскарын түүхэнд гол дүрээр нэр дэвшсэн хамгийн анхны Ази гаралтай Америк жүжигчин болсон юм. 

Жүжигчин Steven Yeun:  “Minari” УСК

Харин жүжигчин Riz Ahmed-ын хувьд нэр дэвшиж буй түүхэн дэх анхны Муслим гаралтай жүжигчин болж байна. 

Жүжигчин Riz Ahmed: Sound Of Metal УСК

Жил ирэх тусам дэлхийн улс үндэстэн бүр арьс өнгө, үндэс угсааны ялгаварлыг үгүйсгэж, шаргуу тэмцэж буй. Нэн тэргүүтэй Ази тив дэлхийн кино урлагт нэгэнт хүчээ аван өрсөлдөж эхэлсэн тод жишээ нь  92 дахь удаагийн Оскарын наадамд Өмнөд Солонгос улсын “Шимэгч” уран сайхны кино Шилдэг Уран Бүтээл шагналыг авсан нь байсан юм. 

Эх Сурвалж: www.hollywoodreporter.com

П.Ундрах

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments