“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар томилогдсон Г.Ёндон ажлаа хүлээж авчээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий ерөнхий захирлаар томилогдсон Г.Ёндон тамга тэмдгээ хүлээн авч, албан ёсоор үүрэгт ажлаа эхлүүлжээ.
Тэрбээр өнөөдөр Орхон аймагт хүрэлцэн ирж үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дэд дарга Б.Энх-Амгалан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлөөллүүд, аймгийн удирдлагууд ажил хүлээлцэх үйл ажиллагаанд оролцсон бөгөөд цаашид уламжлал шинэчлэлийг хослуулж үйлдвэрээ авч явахаа Г.Ёндон тамга хүлээн авах үеэрээ илэрхийлжээ.