210 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Өчигдөр 10049 хүний сорьцод шинжилгээ хийхэд 210 хүнээс коронавирус илэрлээ. Үүнээс 209 нь дотоодод илрээд байна. Сүүлийн 24 цагт гадаадаас зөөвөрлөгдсөн буюу Будапешт-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдоос нэг хүнд халдвар илэрсэн. Хөвсгөл аймагт 3 тохиолдол бүртгэгдсэн. Ингэснээр монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 5186 боллоо.

210 халдвар авсан хүнээс 185 нь ойрын хавьтал байна. 25 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Сүүлийн хоногт 129 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,606 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 1,407 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,209, хүндэвтэр 180, хүнд 15, нэн хүнд 3 хүн байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *