Нидерландын Засгийн газраас иргэдээ шүршүүрт богино хугацаанд орохыг уриалжээ

Нидерландын Засгийн газар байгалийн хийн хэрэглээг багасгах зорилгоор ард иргэддээ хандан, богино хугацаанд шүршүүрт орж байхыг уриалжээ.

“The Wall Street Journal” сонинд мэдээлснээр, судалгааны “Milieu Centraal” байгууллагын явуулсан судалгаагаар Нидерландад шүршүүрт ороход нэг хүн дунджаар есөн минут зарцуулдаг болохыг тогтоожээ. Эрчим хүчний хямрал үүсэхээс өмнө тус улс жилд 40 тэрбум куб м түлшийг ус халаахад хэрэглэдэг байжээ. Нидерландын эрх баригчдын өрнүүлсэн энэхүү кампанит ажил нь өрх бүрд жилд 60 куб м түлш, 130 еврог хэмнэхэд нь туслах зорилготой.

“The Wall Street Journal” сонины мэдээллээр, Нидерландын зүүн хойд мужид орон нутгийн эрх баригчид айл өрхүүдэд цаг хэмжигч тарааж өгчээ. Ингэснээр, тэд халуун усны хэрэглээгээ хянах боломжтой юм. Нидерландын зарим иргэд шинэ хязгаарлалтын арга хэмжээнд дургүйцэж байгаа аж. Учир нь тэд таван минутын дотор шүршүүрт орж амжихгүй байгаа гэнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *