Шинэхэн аварга О.Хангайгийн цолны мялаалга наадам эхэллээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхэн ойн наадамд Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, улсын харцага О.Хангай түрүүлж, улсын аварга цол хүртсэн билээ.

Түүний аваргын цолны мялаалга наадам өнөөдөр 07.00 цагаас Ховд аймгийн төвд хурдан морьдын уралдаанаар эхэллээ. Баяр наадмын албан ёсны нээлт 10.00 цагаас болох нь.

 

 

Улмаар хүчит бөхийн барилдаан 10.30-аас эхлэх юм. Хүчит бөхийн барилдааны түрүү бөхийг 10 сая, үзүүрлэсэн бөхийг таван сая төгрөгөөр шагнахаа аварга О.Хангай мэдэгдээд буй. Түүнээс гадна өнөөдөр “Аваргатай үдэш” шоу цэнгүүн, Урианхай сурын харваа, Тарвасны эвент болох аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *