Иргэн Э.Цэрэндолгорыг 30 хоног цагдан хорих шийдвэр гарчээ
Олон нийтэд “Цэнхэр үст” нэрээр танигдсан иргэн Э.Цэрэндолгорыг гадны улс руу зорчих гэж байхад нь 2022.09.11 цагдаагийн байгууллагаас саатуулсан.
Түүнийг хэрэгт шалгагдаж, хувийн батлан даалттай байх хугацаандаа оргон зайлахыг завдсан учир саатуулсан гэж үндэслэлээ тайлбарлаж буй.
Тодруулбал УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы гомдлоор иргэн Э.Цэрэндолгорт олон нийтийн фэйсбүүк цахим сүлжээнд худал мэдээлэл тарааж хүний нэр төр, алдар хүндэд халдсан хэмээн үзэж Баянзүрх дүүргийн прокурорын газраас энэ оны 03 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж байгаа аж.
Тэгвэл өчигдөр шүүх хурал болж түүнийг 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гарчээ.