Аравдугаар сард НӨАТ-ын урамшууллын сугалааг явуулахаар төлөвлөж байна

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын/НӨАТ/ урамшууллын сугалааг дахин явуулж эхлэхээр болсон тухай Сангийн сайд мэдээлсэн. Сугалааны тохирол есдүгээр сард явагдана гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсээд байгаа билээ.

Энэ талаар Сангийн яамны Татварын бодлогын хэлтсээс  “2022 оны есдүгээр сард худалдан авалт хийж бүртгүүлсэн баримтуудаар аравдугаар сард НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг явуулахаар төлөвлөж байна” гэв. Тэгэхээр иргэд энэ сард худалдан авалт хийсэн баримтуудаа и-баримт системд идэвхтэй бүртгүүлж байх нь чухал болж байна.

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шинэчилсэн хувилбараар иргэн олон баримт бүртгүүлэх тусам хонжвор өснө гэдгийг албаныхан хэлж байв.  Түүнчлэн хонжворын тохирол явагдаж байгааг гар утсаараа лайв хэлбэрээр үзэх боломжийг бүрдүүлж байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *