Найман настай хүүхдийн гар утсыг булаагаад зугтсан этгээдийг баривчилжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 15:30 цагт Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах … байрны орцонд 8 настай, эрэгтэй “Э” гэгчийг “Үл таних хүн хуурч мэхлэн орцлуу оруулж, айлган сүрдүүлж гар утсыг нь дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид эрэн сурважлах ажиллагааг шуурхай зохион байгуулж тус дүүрэгт оршин суух 32 настай, эрэгтэй “Б” гэгч үйлдсэнийг тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.