Бага насны хүүхдүүдийн дунд энтеровирусийн халдвар нэмэгджээ
Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхэлсэн энэ үед гадуур бага насны хүүхдэд зонхилон тохиолддог энтеровирусийн халдвар эрс нэмэгджээ.
Тодруулбал, ХӨСҮТ-д энэ төрлийн вирусээр халдварласан хүүхдүүд ихээр ирэх болж ХӨСҮТ-ийн ор дүүрсэн байна. Уг вирус нь бага насны хүүхдүүдэд зонхилон тохиолддог бөгөөд хоолой залгиураар идээтэй тууралт гарах, гар хөлийн арьсаар тууралт гардаг онцлог шинж тэмдэгтэй.
Энтеровирусийн халдварын шинж тэмдэг:
- халуурах
- хэвлийгээр базалж өвдөх буюу суулгах, бөөлжих онцлог шинж тэмдгүүдийг үүсгэдэг.
Тиймээс энтеровирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд яаран антибиотик хэрэглэж болохгүйг сануулъя.
Иймд эцэг, эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийн асаргаа, сувилгаанд онцгой анхаарч, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг сайн дагаж томуу томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдвараас сэргийлээрэй!