|

“Зааны хөл” гэгдэх дэлхийн дээрх хамгийн аюултай газар

Дэлхий дээрх хамгийн аюултай газар бол одоогоос 36 жилийн өмнө хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай цөмийн гамшиг болсон Украины Припят хот дахь нэгэн хонгилын давхар юм. Нэгэн цагт энэхүү газарт ойртсон хэн бүхнийг хөнөөх чадалтай байжээ. 1986 онд тухайн хэсгийн цацрагийн идэвхжлийг хэмжих үед 1 цагт 10.000 рентген хэмээн хэмжигдсэн байна.

Өөрөөр хэлбэл 1 минут хүрэхгүй хугацаанд түүний дэргэд байгаа бүх амьд биетийг үгүй хийн устгах чадалтай гэсэн үг.1986 оны 4-р сарын 26-ны өдөр Чернобылийн атомын цахилгаан станцын 4-р хэсгийн реактор аюулгүй ажиллагааны туршилтын үед дэлбэрсэн билээ. Үүнээс үүдэн хүрээлэн буй орчны агаар мандалд асар их хэмжээний цацраг туяаг ялгаруулсан. Мөн станцад гал түймрээс болж бетон, элс, төмөр, цөмийн түлш гэх мэт бүхий л эд зүйл хайлж зааны хөлтэй төстэй бүтцийг үүсгэсэн тул энэ газрыг ” Зааны хөл” хэмээн нэрлэжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *