Хөвсгөл аймагт ковид-19 батлагдсан тохиолдол 15 боллоо
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд одоогийн байдлаар ковид-19 батлагдсан тохиолдол 3-аар нэмэгдэж тус аймагт нийт 15 коронавирусаар халдварласан тохиолдол бүртгэгдлээ. Одоогоор аймгийн хэмжээнд тандалж, шинжилгээний ажил үргэлжилсээр байна.
Цэцэрлэг сумын хяналтын 3 цэг дээр Онцгой байдлын газар, Засаг Даргын Тамгын газар, сумын Ерөнхий боловсролын сургууль,цэцэрлэгийн нийт 28 албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж буй ажээ.
Мөн сумын Шуурхай штабын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөмж хүргэн ажиллаж байгаа талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.