Казахстаны нийслэлийн нэрийг дахин өөрчилж, Нур-Султанаас Астана болгоно
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2019 онд нийслэл Астана хотыг Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын нэрэмжит болгон Нур-Султан болгохоор болсноо зарласан.
Гэвч Ерөнхийлөгч нийслэлийн нэрийг эргүүлэн Астана болгох тухай өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар болсноо мэдэгджээ. Одоогоор Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг хэлэлцэж байгаа юм байна.
Энэ сарын эхээр парламентын гишүүд хотын хуучин нэрийг эргүүлэн өгөх тухай санаачилга гаргажээ. Хэсэг бүлэг гишүүд “Жана Казахстан”/Шинэ Казахстан/ гэх санаачилгыг гаргаж, хүнийг /Нурсултан Назарбаевыг/ амьд мэнд байхад хотыг нэрээр нь нэрлэж болохгүй гэж үзсэн байна.
Эх сурвалж: ВВС