НДЕГ-ын дарга Д.Зоригтыг албан өрөөндөө мөрийтэй тоглосон хэргээр ажлаас нь чөлөөллөө
НДЕГ-ын дарга Д.Зоригтыг ажлын байрандаа мөрийтэй тоглоом тоглосон үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл цацагдаад байна. Тодруулбал, түүнийг мөрийтэй тоглодог гэх мэдээлэл Засгийн газар иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авдаг 1111 тусгай дугаарт ирсэн аж.
Тэрбээр хэвлэлд өгсөн мэдээлэлдээ “Надад мөрийтэй тоглоомын мэдлэг ч байхгүй. Сүүлийн гурван өдөр гадуур ажилтай, ажлын байран дээрээ очоогүй байна. Миний талаар ийм мэдээлэл гарсаныг өнөөдөр л мэдлээ, энэ бол худлаа мэдээлэл” гэж байсан юм