Н.Учрал: Буянт-Ухаа нисэх буудлын барилгыг Монголын “цахиурын хөндий” болгох эхлэлийг тавина

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал инноваци технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг Буянт-Ухаа нисэх буудал руу нүүлгэх төлөвлөгөөг танилцуулжээ.

Буянт-Ухаа нисэх буудлын барилгыг тодорхой хэсгийг мэдээлэл, харилцаа холбоо, инновацийн төв болгоно. Эхний ээлжинд ЦХХХЯ харьяа байгууллагуудын хамт Буянт-Ухаа руу нүүнэ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, “Тус нисэх буудлын байгууламжийн ашиглалтыг хангахад жилд 10 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Ийм уг обьектыг бүрэн ашиглахын тулд ЦХХХЯ-ыг харьяа байгууллагуудын хамт Буянт-Ухаа руу нүүлгэх шийдвэр гаргалаа. 21 мянган ам.метр талбай бүхий Буянт-Ухаа нисэх буудлын байгууламжийн 11 мянган ам.метрийг нөөц нисэх буудлын зориулалтаар ашиглана” гэлээ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *