Б.Баасанцогтын бичлэг задарсан асуудалд цагдаагийн ажилтныг шалгаж байна
ЦЕГ-аас өнөөдөр /2021.03.22/ олон нийтийн анхаарлыг татаж буй хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.
Саяхан өмгөөлөгч Б.Баасанцогт нарын дахин нэг бичлэг цахим орчинд задарсан бөгөөд замын хөдөлгөөнд оролцож байхад нь цагдаа саатуулж, бичлэг хийсэн байсан юм. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Зам дээр үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн ажилтан энгэрийн камер ашигладаг. Бичлэгийг ил гаргахын тулд тодорхой прокурорын зөвшөөрлөөр ил болгодог. Б.Баасанцогт нарын бичлэг задарсан асуудалд цагдаагийн албан хаагчийг шалгаж байна” гэлээ.
Дуучин Д.Болдын тухайд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлтэй хэргийг цагдаагийн байгууллагад даалгасан. Журмынхаа дагуу тухайн хариуцагчийг бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгадаг. Энэ дагуу Хан-Уул дүүргийн шүүхээс цагдаагийн байгууллагад даалгасан. Харин дуучин Д.Болд ирж уулзаад, эрэн сурвалжлах ажиллагаа зогссон.