|

УОК хөл хорио тогтоох эсэхийг өнөөдөр шийднэ

Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Улсын Онцгой комисс хөл хорио тогтоох эсэх асуудлаар өнөөдөр хуралдахаар болжээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо Төрийн ордонд вакцинжуулалтын Ажлын хэсэгтэй хуралдаж байна.

Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссыг өнөөдөртөө багтаж хуралдах үүрэг, чиглэл өглөө. Ингэхдээ “Шийдвэр гаргахдаа эрүүл мэнд, эдийн засаг, вакцинжуулалтын нийлүүлэлтийг түргэсгэх, иргэдээс мэдээлэл нуухгүй, хөл хорио тогтоох бол эрт мэдээлэх хэрэгтэй” гэдгийг тодотгожээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *