“NHK” агентлаг Б.Болдсайхан эмчийг онцолжээ
Японы “NHK” агентлаг Сонгдо эмнэлгийн захирал, зүрхний мэс заслын эмч Б.Болдсайханыг онцолжээ. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдээс бүрдсэн нэгэн баг Монголын тал нутгаар аялан зүрхний гажигтай хүүхдүүдэд үнэгүй мэс заслын тусламж үзүүлж байна.
Энэхүү төслийг Болдсайхан мэс заслын эмч 2020 оны зургаадугаар сард эхлүүлж хандиваар босгосон санхүүжилтийн тусламжтайгаар жилд 200 гаруй хүүхдэд мэс засал хийжээ. Гэвч тэрбээр өөрөө дөрөвдүгээр шатны ходоодны хорт хавдартай тэмцэж байгаа юм. Үүнтэй тэмцэхийн зэрэгцээ тэрбээр төслийг нь үргэлжлүүлэх мэс засалч Хашчулууныг бэлтгэж байна.
Эх сурвалж: NHK
Б.БУЯНДОРЖ
Hort hawdar tussan ni haramsaltai ymaa. Mundag emch shuu hicheegeerei