С.Эрдэнэ: Хоёр зуун сая төгрөгөөр зардаг ТАМГА гэж байхгүй
Өнөөдөр /2022.09.15/ Сүхбаатарын талбай дээр Ардчилсан залуучуудын холбооны залуучууд С.Эрдэнэ гэх хүн Ардчилсан залуучуудын холбооны тамгыг гээсэн гэж улсын бүртгэлд мэдэгдэж шинээр тамга хэвлэж аваад 200 сая төгрөгөөр зарах гэж байна гэх мэдээллийг хийсэн. Улмаар Ардчилсан холбооны залуус Ардчилсан намын байр руу очиж тугийг нь буулгаж эсэргүүцэл үзүүллээ.
Ардчилсан холбооны залуучуудад хандан С.Эрдэнэ намын байрнаасаа гарч ирэн тайлбар хийлээ.
Тэрбээр, “Төрийн байгууллага ажлаа л хийнэ шүү дээ. Монголын ард түмэн тархиа угаалгаад байдаг цаг өнгөрсөн. Тамганы маргаан Нийслэлийн захиргааны шүүх шүүгээд хууль ёсны байна гээд баталчихсан. Худлаа ардчилсан залуучууд гэж орилж байгаа хүмүүс танхай балмад үйлдэл хийж байна. 200 сая төгрөгөөр зардаг тамга гэж юу байх вэ дээ. 200 саяар зарсан гэдэг үгээ нотлох ёстой. Бэлнээр, юм уу гэдгийг баримттай гаргаж ирэх хэрэгтэй байна. Манай хууль хяналтын байгууллага нь шалгаж байгаа. Манай нам дунд хагарал огт байхгүй” гэв.