ЦЕГ: “Хоёр ой долоон сартай хүүхдээ өргүүлнэ“ гэх зарыг шалгаж байна

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нэгдсэн группт нэгэн ээж бага насны хүүхдээ өргүүлнэ гэх зар тавьжээ.

Тухайн зар тавьсан эмэгтэй хүүхдийн ээж бөгөөд “Энэ хүүхдийг өргөж авах айл байна уу. Эцэг нь эд малаа аваад өөр эмэгтэй хүнтэй суугаад хаяад явсан. Тэжээж дийлэхгүй байгаа тул ийнхүү өргүүлмээр байна” гэж бичжээ.

Уг мэдээллийг ЦЕГ-аас тодруулахад “Холбогдох мэдээллийг тухайн аймгийн цагдаагийн хэлтэс рүү явуулсан. Шалгаж байна. Эргээд мэдээлнэ” гэв.

 

Уг зарын сэтгэгдэл хэсэгт иргэд “өргөж авна” хэмээн бичиж гар утасныхаа дугаарыг бичжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *