Нийслэлийн хэмжээнд 450 цэгт сайжруулсан шахмал түлш борлуулж эхэллээ

Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна.

Эхний ээлжид нийтдээ 450 цэгээр түлш борлуулж эхлээд байна. Тиймээс Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд тэргүүтэй холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж, борлуулагч нар болон иргэдийн санал хүсэлтийг сонсов.

Нийслэлийн зүгээс сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, агуулах /нөөц бүрдүүлэх/, борлуулалтын асуудлыг хариуцан ажилладаг. 2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Тэдгээрээс 450 цэг өнөөдрөөс сайжруулсан шахмал түлш борлуулж буй. Мөн тээврийн 31 аж ахуй нэгж, байгууллагатай гэрээ байгуулан сайжруулсан шахмал түлшийг борлуулалтын цэгүүд рүү тээвэрлэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг, Нийслэлийн Засаг даргын гаргасан 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн дагуу энэ оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор 200 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх үүрэг өгсөн. Энэхүү үүрэг даалгаврын дагуу өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 60 агуулах, дундын баазад нийт 110 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлээд байна.

зураг

 

 

Энэ жилээс агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүрэг орж байгаа. Тус дүүрэгт өнөөдрөөс эхлэн 30 борлуулалтын цэгээр дамжуулан сайжруулсан шахмал түлш борлуулах юм. Налайх дүүргийн борлуулалтын цэгийн тоог цаашид үе шаттайгаар нэмэхээр төлөвлөжээ. Мөн сайжруулсан шахмал түлшний үнэ өөрчлөгдөөгүй бөгөөд нэг шуудай түлшийг 3,750 төгрөгөөр борлуулж байна.

зураг

 

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, Судалгаа, Олон Нийттэй Харилцах Газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *