Түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийн төсвөөр 12 төрлийн төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа

Түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийн төсвөөр 12 төрлийн төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа аж. Тодруулбал, Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотоос улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийн орлогыг хотод үлдээж, хотын хөгжил дэвшилд, тодруулбал, түгжрэл бууруулах, төвлөрөл сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн.
Энэ нь Улаанбаатарын тулгамдсан асуудал болох түгжрэлийг бууруулах, улмаар нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжихийг дэмжсэн түүхэн шийдвэр байсан юм. Тэрхүү шийдвэрийн дагуу нийслэлээс 2022 онд 12 багц томоохон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.
Одоогийн байдлаар 207.5 тэрбумыг зарцуулж буй талаар Хотын захиргаанаас мэдээллээ. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *