Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоно.

Өргөтгөсөн хуралдаанд Ерөнхийлөгч ямар байр сууринаас хандаж, ямар санал гаргах талаар Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяраас тодруулахад, “Монгол Улсын Ерөнхийлөгч ажиглагчийн байр сууринаас үг хэлнэ. ШХАБ-ын ажиглагчийн хувьд маш олон ажлыг бүс нутагт дэмжин, хамтарч ажиллаж ирснийгээ үргэлжлүүлнэ. Үүнээс гадна харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх гишүүн орнуудтай нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд эрчимтэй цааш нь үргэлжлүүлж хэрэгжүүлнэ гэсэн байр сууринаас үг хэлнэ” гэлээ.

 

Эх сурвалж: Montsame.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *