|

The Guardian: Ой санамжаа алдах өвчинтэй хүнд амиа хорлоход нь эмч туслах ЗӨВ үү БУРУУ юу

2019 онд нэгэн Нидерланд эмч ой санамж алдах өвчинтэй үйлчлүүлэгчээс зөвшөөрлийг эцсийн байдлаар бататгаж аваагүй гэх хэргээр шүүх хурлаар оржээ. Тэрбээр 2016 онд 74 настай өвчтөнд эвтанази хийсэн байна. Өвчтөн үүнээс дөрвөн жилийн өмнө Альцгеймерийн өвчинтэй гэж оношлогдсон. Оношоо сонссон тэрбээр асрамжийн газарт орохоосоо өмнө эвтанази хийлгүүлэх хүсэлтэй буйгаа мэдэгджээ. Гэхдээ өвчтөн зөв цаг нь хэзээ гэдгийг өөрөө шийдэхийг хүсэж байна гэж нэмж хэлсэн аж.

Прокурорууд эмчийг сайн санааны үүднээс эвтанази хийсэн боловч бодлоо өөрчлөх магадлалтай байсан өвчтөнөөс эцэслэн зөвшөөрөл аваагүйгээрээ Нидерландын эвтаназийн хуулийг зөрчсөн гэж үзжээ. Харин Гааг хотын шүүх газар эмчийг эвтаназийн тухай хууль тогтоомжийн бүх шаардлагыг биелүүлсэн гэж шийдсэн байна. Ой санамж алдах өвчин нь хүнд хэлбэрт орсон хүмүүс өвчний эхлэлдээ эвтаназид орох хүсэлтэй байсан ч хүндэрсэн тохиолдолд өөрийн хүслээр эцэслэн шийдвэр гаргаж чадах эсэх нь их маргаан дагуулсан асуудал юм.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *