Бяцхан лусын дагина Ариелийг өнгөт арьстнаар төлөөлүүлсэн нь шинжлэх ухааны үндэслэлтэй
Диснейн цувралын нэг болох “Бяцхан лусын дагина Ариел” гэх хүүхэлдэйн киног шинэчлэн найруулж тавина хэмээх мэдээлэл нь дэлхий дээрх сая сая хүмүүсийг баярлуулсан боловч энэхүү киноны трэйлер цацагдсаны дараа олон хүмүүсийн шүүмжлэлийг хүртжээ. Учир нь бяцхан лусын дагина Ариелийн дүрд өнгөт арьст жүжигчин Халле Бэйли тоглох аж. Үүний дараагаас эхлэн цахим орчинд #Миний Ариел биш гэсэн хаштэгийг хүмүүс хэрэглэн өөр өөр олон уран зөгнөлүүдэд дурдагддаг лусын дагинасаас хэрхэн дүрслэгддэг, яг юугаараа ялгаатай болох тухай өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсэн байна.
Харин яагаад өнгөт арьстай лусын дагина байж болохгүй юм бол гэсэн асуултад хариулагдах шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарыг Смитсонианы байгалийн түүхийн үндэсний музейн эрхлэгч Карен Осборн ийнхүү тайлбарлажээ. Тэрбээр “Газрын гадаргаас ялгаатай нь тэнгэрийн цэнхэр өнгийг далайн ус ойлгон хөх цэнхэр өнгөтэй харагддаг. Далайн гүнд амьдардаг амьтад яг үнэндээ бол хар өнгөтэй байдаг. Харин бид тэднийг далайн гүн рүү шумбах харах тутам загаснууд хайрстай учраас толин тусгалын нөлөөгөөр гүн улаан өнгөтэй харагддаг бөгөөд энэ нь гэрлийн хугарлын нөлөөгөөр үүсэж байх магадлалтай хэмээн үздэг. Тиймээс бяцхан лусын дагина Ариел өнгөт арьстан байх боломжтой” хэмээн ярилцлага өгсөн байна.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ