Аюулт үзэгдэл, ослын дуудлага 38 хувиар буурчээ

Улсын хэмжээнд энэ сарын 15-21-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 30 суманд нийт 61 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад дуудлагын тоо 38 хувиар буурсан үзүүлэлт юм.

Тохиолдсон аюулт, үзэгдлийн 4 нь биологийн гаралтай, 46 нь гал түймэр, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай, 1 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл эзэлж байна. Аюулт үзэгдэл, ослын улмаас 2 иргэн нас барсан бол гэмтэж, бэртсэн, өвчилсөн нийт 1017 тохиолдол бүртгэгдсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *