|

Монгол Вьетнамын ЗГХК-ын 18 дугаар хуралдаан амжилттай болж талууд протоколд гарын үсэг зурлаа

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын Комиссын 18 дугаар хуралдаан 2022 оны 9 дүгээр сарын 13-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.
ЗГХК-ын 18 дугаар хуралдаанаар талууд хоёр улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл солилцож, Монгол, Вьетнам хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, байгаль орчин, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлал, зам тээвэр, хөдөлмөр, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тохиролцлоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, ЗГХК-ын монголын хэсгийн дарга Д.Сарангэрэл, Вьетнамын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, ЗГХК-ын Вьетнамын хэсгийн дарга Ле Минь Хоан нар энэ удаагийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан үр дүнтэй болсныг цохон тэмдэглэж хурлын протоколд гарын үсэг зурлаа.
ЗГХК-ын 18 дугаар хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааны хүрээнд дараах асуудлыг хэлэлцсэн.
Талууд 2017 онд байгуулсан “Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Вьетнам Улсын Хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн асуудлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулахаар санал нэгдэж, санамж бичгийн төслийг ойрын хугацаанд солилцохоор тохиролцов.
Мөн Монголын тал Вьетнам Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гар урлалын чиглэлээр сургаж, ажлын байраар хангаж буй туршлагыг судлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настныг чадавхжуулах солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг вьетнамын талд тавив. Талууд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *