Төрийн банк IV эмнэлэгтэй хамтран үнэ төлбөргүй үзлэг зохион байгуулна

“Олон улсын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр” энэ сард тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан ашиглалтад ороод удаагүй байгаа “IV эмнэлэг” Төрийн банктай хамтран  энэ сарын 17-н буюу ирэх бямба гаригт нээлттэй хаалганы өдөрлөгийг эмнэлгийнхээ байранд зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгийн хүрээнд Амбулаторийн (дотор, мэдрэл, зүрх судас, дотоод шүүрэл, мэс засал, чих хамар хоолой, нүд, шүд, хүүхэд) үнэгүй үзлэг хийх бол багажийн шинжилгээндээ (бүх төрлийн рентген зураг, ясны сийрэгжилт, хөхний рентген зураг, хүүхдийн өсөлт урьдчилан таамаглах шинжилгээ) 30%-ийн хямдралтай үйлчилгээ үзүүлэх аж. Мөн энэ үеэр Томуугийн дөрвөн тунт вакцинжуулалтыг хямдралтай үнээр хийх юм байна.

Харин Төрийн банкнаас энэ үеэр эмнэлэгт үзүүлэхээр ирсэн харилцагчид  хадгаламж нээлгээд жилийн дараа хөнгөлөлттэй үнээр эмнэлгүүдэд бүтэн биеийн шинжилгээнд хамрагдах боломж бүхий “Эрүүл иргэн” хадгаламжийн бүтээгдэхүүнийг нээлгэх, олон улсын карт үнэгүй захиалах, “Гялсбанк” нээлгээд жилийн хураамжаас чөлөөлөгдөх зэрэг боломжийг олгох гэнэ.

Төрийн банкнаас “Эрүүл иргэн” хадгаламжийн бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нэвтрүүлээд удаагүй байгаа бөгөөд уг бүтээгдэхүүн нь иргэдийг хадгаламжтай байхыг уриалж банканд хадгаламж нээлгэснээр урьдчилан сэргийлэх үзлэгт хөнгөлөлттэй үнээр хамрагдах боломжийг олгож байгаа юм. “Эрүүл иргэн” хадгаламж нь сонгосон эмнэлгүүдэд эрүүл мэндийн багц шинжилгээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах давуу талтай.

Хүссэн хүн бүр энэ өдөр “IV эмнэлэг”-ээр зочлоод олон төрлийн витамин хөнгөлөлттэй үнээр авч санхүүгийн болон эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх боломжтой юм байна. Та бүхэн өөрийн гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ ирж, энэхүү үйл ажиллагаанд оролцохыг урьж байна.

Холбогдох утас: 7704-0404

Хаяг: Хавдар Судлалын Үндэсний Төвийн баруун урд талд

Вэб сайт: www.4hospital.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *