Казахстан улс нийслэл хотынхоо нэрийг Астана болголоо

Бямба гарагт Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нийслэл хотынхоо өмнөх нэрийг сэргээн хэрэглэх хуулийн төсөлд гарын үсэг зурж, баталгаажуулжээ.

Мөн тус улсын ерөнхийлөгчөөр хоёр дараалан таван жилээр сонгогдож ажиллах хязгаарыг нэг удаа долоон жилээр хязгаарлах болгож өөрчлөх хуулийг баталсан байна.

Ингэснээр Казахстан улсын нийслэл Нур-Султан одоо Астана нэртэй болж байна.

Парламентын хэсэг гишүүд Астана нэрийг сэргээх уриалга гаргасны дараа Токаев хуулийн төслийг өргөн барьж байжээ. Токаев өөрөө 2019 онд анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг залгамжлахдаа нийслэл хотын нэрийг Нур-Султан болгон өөрчилж байсан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *