|

BBC: Японд олон зуун мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарлаа

Өнөөдөр буюу Ням гарагт Нанмадол нэртэй хүчтэй далайн хар салхи Японы Кюүшү аралд ирэх гэж байна. Энэ үеэр салхины хүч 270 км/цаг хүрч, арлын зарим хэсэгт 24 цагийн дотор 500 мм хур тунадас унах урьдчилсан төлөв гарчээ.

Кюүшү арал даяар үерийн болон хөрсний гулгалтын аюулын “онцгой түгшүүр” зарлаж, олон зуун мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж гарсан байна. Кюүшү бол Япон улсын үндсэн дөрвөн арлын хамгийн өмнөд арал бөгөөд 13 сая гаруй хүн оршин суудаг.

Нанмадол хар салхи энэ арлыг дайрсныхаа дараа зүүн хойд зүгт шилжиж, Мягмар гарагт Японы төв хэсэг, нийслэл Токио хотод хүрэх төлөвтэй байна. “Ер бусын хүчтэй шуурга, өндөр давлагаа, үер усны эрсдэл бий боллоо” гэж Японы цаг уурын хүрээлэн өчигдөр иргэдэд анхааруулжээ.

Нанмадол нь 2018 оны Жэби, 2019 оны Хагибис хар салхинуудаас ч илүү аюултай байж болзошгүйг бас нэмж анхааруулсан байна. Ялангуяа Кюүшү арлын өмнөд хэсгийн байр сууцнууд салхинд нурах эрсдэл өндөр тул иргэдийг бат бөх хийцтэй байшин барилгад толгой хоргодохыг зөвлөжээ.

Японы газар нутгийн хамгийн өмнөд хэсэг болох Окинава мужаас өөр газарт ийм “онцгой түгшүүр”-ийг өмнө нь зарлаж байгаагүй юм байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *