НАСА ирээдүйд дэлхийг солироос аварч магадгүй технологийг туршина

НАСА зохион бүтээсэн сансрын хөлгөө солиртой мөргөлдүүлж тойрог замыг нь өөрчлөх туршилтыг энэ сарын сүүлээр явуулах гэж байна. Энэхүү туршилт нь ирээдүйд дэлхийг аварч магадгүй технологийн суурийг тавьж магадгүй юм. НАСА тус сансрын хөлөгт “The Double Asteroid Redirect Test” буюу “DART” хэмээн нэр өгчээ.

Есдүгээр сарын 8-ны өдөр НАСА үүний талаар мэдэгдэл хийхдээ “Тэрхүү солир дэлхийд ямар ч аюул хөнөөл учруулахгүй. Энэхүү туршилт нь гарагаа хамгаалахын тулд сансрын хөлөг ашиглаж буй анхны туршилт. Мөргөлдөөнөөс үүсэх кинетик энергийг ашиглана” хэмээсэн байна. “DART” хөлгийг өнгөрсөн жилийн арван нэгдүгээр сард Калифорни мужид байрлах Ванденбергийн агаарын хүчний баазаас нисгэжээ. Ийнхүү арав гаруй сар ниссэний дараа тус хөлөг энэ сарын 26-ны өдөр туршилтаар мөргөлдөх аж.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *