Цагдан хоригдох хугацаандаа хагалгаанд орчихоод оргосон этгээдийг саатуулан баривчилжээ
Хулгайлах гэмт хэрэгт шалгагдан, цагдан хоригдож байсан 23 настай иргэн оргосныг цагдаагийн алба хаагчид баривчлан саатуулжээ.
Тодруулбал, Булган аймгийн харьяат 23 настай эрэгтэй нь ШШГЕГ-ын харьяа 439 дүгээр ангид цагдан хоригдож байх хугацаандаа аймгийн нэгдсэн эмнэлэгт олгойн хагалгаанд орсны дараа 2022 оны есдүгээр сарын 18-ны 01:00 цагийн орчимд эмнэлгээс оргосон байна.
Тус аймаг дахь цагдаагийн газар, ШШГЕГ -ын алба хаагч эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан бөгөөд оргосон этгээдийг есдүгээр сарын 18-ны 14:15 цагт эрүүгийн ахлах мөрдөгч баривчлан саатуулжээ.