|

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хатан хааны шарилд хүндэтгэл үзүүлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хатан хаан II Элизабетийн шарилд хүндэтгэл үзүүлжээ. Тэрбээр өнөөдөр болох хатан хааныг оршуулах ёслолд оролцохоор Их Британид хүрэлцэн ирээд байгаа юм. Байден эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурсныхаа дараа “Англи, Их Британичуудад эмгэнэл илэрхийлье” хэмээсэн байна.

Тэрбээр Хаан Чарльзд “Хатан хаан минут тутам, хором бүрд, хийх алхам бүр тантай цуг байх болно” гэж хэлжээ. Элизабет хатан хааны үүргийг гүйцэтгэх хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгч 14 удаа солигдож байсан аж.Өнөөдөр болох хатан хааныг оршуулах ёслолд 200 гаруй улс, нутаг дэвсгэрийн төлөөлөл болсон Ерөнхийлөгч, Ерөнхийд сайд, Хаан, Хатан, Султанууд оролцох юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments