”Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2022” эхэллээ
Есдүгээр сарын 18-25-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд шинэ ургацын ногоо, жимс, дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг бөөний үнээр худалдах “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн болно.
“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжиж, хүнсний ногооны гаалийн албан татварыг 30 хувьд хүргэсэн. Голлох арван нэрийн хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олгох зэрэг шийдвэр гаргаж, хэрэгжилтийг ханган ажилласан. Иймээс энэ жилийн хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдээд байна” хэмээн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээллээ.